Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүллээ

2015 оны 12 сарын 29

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулсан уг барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат, “Ховд” бөхийн дэвжээний бөх Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харъяат, “Бөх Билэгт” бөхийн дэвжээ, “Алдар” спортын хорооны бөх  Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.

Харцага Б.Пүрэвсайханы хувьд энэхүү барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлж байгаа бол заан Ч.Санжаадамба анх удаа түрүү булаалдахаар үлдлээ.

Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Ховд" дэвжээний бөх, улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайхан 2013 оны Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаярыг даван түрүүлж байжээ.

Өнөөдрийн барилдаанд улсын цолтой 47 бөх, аймаг, цэргийн арслан 65 болон аймаг цэргийн заан, харцага, начин зэрэг шилдэг 128 бөх зодоглосон юм. Барилдааны шөвгийн дөрөвт улсын аварга Г.Эрхэмбаяр улсын заан Ч.Санжаадамбыг амласан бол улсын арслан Н.Батсуурь улсын харцага Б.Пүрэвсайхан нар тунан үлдсэн.

Шөвгийн 16.

  • улсын аварга Г.Эрхэмбаяр - аймгийн арслан Б.Бат-Өлзий
  • улсын арслан П.Бүрэнтөгс - аймгийн арслан O.Хангай
  • улсын арслан Н.Батсуурь - аймгийн арслан М.Бадарч
  • улсын арслан Э.Оюунболд - аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр
  • улсын гарьд Н.Ганбаатар - улсын начин Т.Баасанхүү
  • улсын гарьд Б.Гончигдамба - улсын начин Б.Сугаржаргал
  • улсын заан Ч.Санжаадамба - улсын начин Б.Сангисүрэн
  • улсын заан Б.Батмөнх - улсын харцага Б.Пүрэвсайхан

Шөвгийн 8:

  • улсын аварга Г.Эрхэмбаяр – аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр
  • улсын арслан Н.Батсуурь - аймгийн арслан O.Хангай
  • улсын заан Ч.Санжаадамба - улсын начин Б.Сугаржаргал
  • улсын харцага Б.Пүрэвсайхан - улсын начин Т.Баасанхүү

Шөвгийн 4:

  • улсын аварга Г.Эрхэмбаяр – улсын заан Ч.Санжаадамба
  • улсын арслан Н.Батсуурь - улсын харцага Б.Пүрэвсайхан

Үзүүр, түрүү:

  • улсын заан Ч.Санжаадамба - улсын харцага Б.Пүрэвсайхан

Харцага Б.Пүрэвсайханы хувьд энэхүү барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлж байгаа бол заан Ч.Санжаадамба анх удаа түрүү булаалдахаар үлдлээ.

Нийт таван удаа зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат хоёр, улсын заан М.Өсөхбаяр нэг удаа түрүүлсэн бол улсын харцага Б.Пүрэвсайхан ийнхүү хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна