ЦЕГ-ын үйлчилгээг ТҮЦ машинаар хүргэж эхэллээ

2015 оны 12 сарын 30

“Үндэсний дата төв” УТУГ нь Цагдаагийн ерөнхий газартай  хамтран Жолоодох эрхийн лавлагаа, Жолоочийн эрхийг сэргээх лавлагааг иргэдэд  ТҮЦ машинаар хүргэж эхлээд байна.

Ингэснээр иргэд Улаанбаатар хот, 21 аймагт буй 108 ширхэг ТҮЦ машинаар энэхүү үйлчилгээг авч ЦЕГ, түүний харьяа Лицинзийн төвөөр үйлчлүүлэх бүрэн боломжтой боллоо.

Энэ нь иргэн танай цаг хугацаа хэмнэх бөгөөд бид цаашид уг машинаар иргэдэд хүргэх үйлчилгээнүүдээ нэмэхээр төлөвлөн ажиллаж байна.

ТҮЦ машинаас төрийн болон нийтлэг үйлчилгээний байгууллагуудын нийт 18 нэр төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

  1. Төрсний бүртгэлийн лавлагаа

  2. Иргэний үнэмлэхний лавлагаа

  3. Оршин суугаа хаягын тодорхойлолт

  4. Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа

  5. Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа

  6. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа

  7. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

  8. Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа

  9. Иргэний үнэмлэх захиалах

  10. Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа

  11. Иргэний үнэмлэхний баримт авах

  12. Татварын лавлагаа

  13. Цахилгааны төлбөр төлөх

  14. Гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа

  15. Ачааны авто машины зөвшөөрөл

  16. Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх авах

  17. Жолоодох эрхийн лавлагаа

  18. Жолоочийн эрх сэргээх лавлагаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна