Хүүхдүүд газ үнэртэж мансуурчээ

2015 оны 12 сарын 30

Өсвөр насны хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэж, мансууран эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух 18 настай эрэгтэй Т гэртээ газ үнэртэж, мансууран өнгөрсөн амралтын өдөр Хордлогын үндэсний төвд хүргэгдсэн байна. Мөн тус дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 18 настай эрэгтэй Б, 17 настай эрэгтэй Б, 16 настай эрэгтэй Т нар ахуйн хэрэглээний 220 грамм газ үнэртэж, мансуурчээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар илэрсэн нэг ширхэг газыг /220 грамм/ цагдаа нар хураан авчээ. Улмаар хэргийг  Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

Д.УУДАМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна