Louis Vuitton анимейшний баатрыг сурталчилгаандаа ашиглав

2015 оны 12 сарын 30

Гэрэл зургийг: Nicolas Ghesquiere / Instagram

Францын Louis Vuitton загварын ордон шинэ сурталчилгаандаа анимэйшний баатар охиныг ашиглав. Тэр нь Final Fantasy тоглоомын Цахилгаан (Lightning) нэртэй баатар юм. Энэ тухай арванхоёрдугаар сарын 29-нд CNN мэдээлсэн байлаа.

Ягаан үстэй охиныг Японы анимэшн-дизайнер Тэцуя Номура (Tetsuya Nomura) зурсан юм. Ягаан үст охин Louis Vuitton-ы цүнхийг янз бүрийн  байдлаар барьсан байдалтайгаар сурталчилгаанд дүрслэгджээ.

Аяллын авдар, чемодан бэлтгэдэг мастер Луи Вюиттон /Louis Vuitton/ компан 1854 онд Францад байгуулагдсан. Компани нь яваандаа хувцас, гутал, аксессуар, цаг, гоёлын үнэт эдлэл үйлдвэрлэдэг болсон. Одоо тус компани нь олон улсын LVMH холдингийн нэг хэсэг юм.

Final Fantasy компьютерийн цуврал тоглоом болон энэ тоглоомд үндэслэсэн худалдааны марк нь Японы Square Enix компанийнх юм. Тоглоом анх наяад онд худалдаанд гарч иржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна