Европ сая хол давсан хүнээр бүл нэмжээ

2015 оны 12 сарын 30

 

Өнгөрч буй 2015 онд Европ тив дүрвэгсдийн их урсгалд нэрвэгдэж, Засгийн газрууд зөв зохицуулалт хийж чадахгүй хямралд өртсөн билээ. Тэгвэл өнгөрч буй онд сая гаруй дүрвэгч Газар дундын тэнгисийг туулан Европ хөл тавьсан болохыг НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагаас (UNHCR) мэдээлжээ. НҮБ-ын тооцоолсноор Европт өнгөрч буй онд 1000573 дүрвэгч, цагаач ирсний 80 гаруй хувь нь Грекээр дамжин ирсэн байна.

 

Гэвч амар тайван амьдралын төлөө зөрчил мөргөлдөөн, ядуурлаас дүрвэсэн 3735 хүн Газар дундын тэнгисийг туулах замдаа усанд осолдож амь үрэгдсэн аж. Газар дундын тэнгисийг туулан ирсэн дүрвэгсдийн 49 хувь нь Сири, 21 хувь нь  Афганистаны иргэд байжээ.

 

Европт ирсэн дүрвэгч, цагаачдын олонх нь Германыг зорьж байгаа юм. Учир нь, Герман улс 800 мянган дүрвэгчийг энэ онд хүлээж авахаар болсон аж. Европыг зорьсон дүрвэгсдийн дамжин өнгөрөх урсгалд дарагдсан Балканы орнууд хил дээр хашлага барих зэргээр урсгалыг сааруулахаар хичээж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна