Маогийн ойрын зүтгэгчийг ижил хүйстэн байсан гэжээ

2015 оны 12 сарын 30

Жоу Эньлай

Гэрэл зургийг: Global Look

 

Ирж буй онд “Жоу Эньлайн хувийн нууц амьдрал” (The Secret Emotional Life of Zhou Enlai) гэсэн нэртэй ном хэвлэгдэн гарах гэж байна. Жоу Эньлай бол Мао Зедуны ойрын хамтран зүтгэгч, Хятадын Төрийн зөвлөлийн анхны ерөнхий сайд юм. Жоу Эньлай жирийн нэгэн өрхийн тэргүүн байсан түүнийг ижил хүйстэн байсан гэж номыг зохиогч үзэж байна гэж Reuters дамжуулжээ.

 

Номыг зохиогч Цои Вин-муи (Tsoi Wing-mui) өмнө нь либерал чиглэлийн улс төрийн сэтгүүлийн редактор байсан ба ижил хүйстэн хүмүүсийн тухай олон удаа бичиж байжээ. Зохиогч Жоу Эньлайн өдрийн тэмдэглэлүүд болон эхнэрийнх захидлууд зэргийг судлан үзээд ерөнхий сайд агсныг бэлгийн өөр хандлагатай байсан гэж үзжээ. Нэгэн захидалдаа  сургуулийн найзаа магтан бичээд “түүнгүйгээр нэг ч өдөр амьдарч чадахгүй” гэжээ. Цои Вин-муи  ирээдүйн ерөнхий сайд өөрийн найзад дурласан байсан гэж бичээд “Жоу Эньлай улстөрч-гей байжээ. Тэрээр 100 жилийн өмнө төрсөн азгүй хүн” хэмээжээ.

 

Жоу Эньлай Дэн Инчаотай 1925 онд гэрлэсэн ч хүүхэдгүй байжээ. Харин гурван охиныг өргөн авсан байв. “Тэр эхнэртээ хэзээ ч хайртай байгаагүй” гэж зохиолч дүгнэв. Жоу Эньлай Төрийн зөвлөлийг байгуулагдснаас хойш 1976 онд нас бартлаа ерөнхий сайдаар ажиллажээ.

 

Хятадууд түүхэндээ гомосексуализмд тэвчээртэй хандаж ирсэн юм. Ижил хүйсэнд хэзээ ч шашны зүгээс хориг байсангүй. Барууны соёл нэвтэрч эхэлсэн XIX зууны сүүлчээс байдал өөрчлөгдөж эхлэв. Коммунист Хятадад үүнийг гажиг үзэгдэл гэж үзэж байгаад 1997 оноос гэмт хэрэгт тооцох болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна