МУБИС-ийн цаначид багийн дүнгээр тэргүүлэв

2015 оны 12 сарын 30

"Оюутны аварга 2015" гүйлтийн цанын тэмцээн 12 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Скай резорт цанын бааз дээр боллоо. Энэ оны сүүлийн цанын тэмцээний нээлтэд Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС зэрэг улсын их, дээд сургуулиудын захиралууд урилгаар оролцож оюутан залуусын дунд өвлийн спортыг сурталчилах, хөгжүүлэх талаар чөлөөт ярилцлага хийжээ.

"Оюутны аварга-2015" гүйлтийн цанын тэмцээнийг МОСХолбоо, шинээр зохион байгуулагдсан Цанын холбоо/Ерөнхийлөгч Д.Хишигжаргал/ хамтран зохион байгуулав.

Наадмын нийлбэр дүнгээр:

1-р байр МУБИС
2-р байр ҮБТДС
3-р байр МОН-АЛТИУС ДС
4-р байр БХИС
5-р байр АВАРГА ДС
6-р байр ШУТИС тус тус шалгарлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна