2015 оны авто машинтай холбоотой тоо баримтууд

2015 оны 12 сарын 30

 

Ghost седаны дөнгөж ганц машиныг аюулгүйн урд дэрийн ажиллагааны догодлын улмаас Rolls-Roycин АНУ-ын салбар эргүүлэн татсан байв.

 

 

Британийн иргэн Алистер Моффат машинаа зогсоолд тавихдаа Fiat 500 машины эргэн тойронд 7,5 сантимерийн зай үлдэн дээд амжилт тогтоов.

 

 

Land Rover Defender жийп өнгөрч буй онд 67 нас хүрлээ.

 

 

Аврах бүсийн бэхэлгээ сул байсны улмаас бараг 90 мянган Model S-ийг үйлдвэрлэгч эргүүлэн татжээ. “Тесла” загварын нэг машины суудлын нэг бүс алдуурсан мэдээлэл үйлдвэрлэгч авсан ч тэр даруй нь ийм өргөн хүрээний буцаан таталт хийжээ.

 

 

Bentley Bentayga кроссоверийн нэг деталийн үнэ 170 мянган ам.доллар байв. Тэр нь машины урд самбар дахь Breitling Tourbillion гэх швейцар цаг юм. Цагийг салгаад аваад явж болно.

 

 

Европын бизнесийн холбооны (АЕБ) мэдээгээр, ОХУ-ын зах зээл дэх шинэ машины борлуулалт өнгөрсөн онд өмнөх онтой харьцуулахад 766 498 ширхгээр буюу 34,52 хувиар унажээ. Эхний 11 сарын байдлаар ОХУ-д 1 454 253 машин зарагдсан байлаа.

 

 

Сүүлийн жилээ үйлдвэрлэж байгаа McLaren P1гиперкарын дундаж үнэ 1,3 сая доллар байв. Дэлхийд хоёр ижил P1 байдаггүй гэж ярьдаг.

 

 

1956 оны Ferrari 290 MM загвар RM дуудлага худалдаан дээр 28 сая ам.доллараар зарагдлаа. Уралдааны энэ машиныг Формула-1 тэмцээний таван удаагийн дэлхийн аварга Хуан-Мануэль Фанхио-д зориулан бүтээсэн байжээ.

 

 

Хиймэл ой ухаан бүтээхэд нэг ам.тэрбум долларыг Toyota зарцуулна гэж тус компанийн захирал Акио Тойода арваннэгдүгээр сард мэдэгдэв.

 

 

Арван найман тэрбум ам.долларын торгуулийн өрөнд Volkswagen унахаа шахав. Volkswagen хоёр литрийн эзэлхүүнтэй дизелийн хөдөлгүүрийн бохирдлын үзүүлэлтийг санаатайгаар багасган зальдаж байсныг АНУ-ын байгаль хамгаалагчид намар илчлэв. Үүний дараа бусад загвараас ч энэ дутагдал илэрч компанийн ерөнхийлөгч Мартин Винтеркорн огцорсон.

 

 

Interbrand агентлагийн шинжээчид Toyota брэндийн чансааг 49 тэрбум гаруй ам.доллараар үнэлэв. Toyota ийнхүү хоёр жил дараалан хамгийн үнэтэй компани болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна