АНУ-ын хөлөг онгоцны дэргэд Иран буудлагын сургууль хийжээ

2015 оны 12 сарын 30

Ираны пуужинт катер онгоц

Гэрэл зургийг: Ali Mohammadi / Xinhua / Zumapress / Global Look

 

Ормузын хоолойгоор орж явсан АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч «Гарри Трумэн» хөлөг онгоцны  ойролцоо Ираны Хувьсгалт гвардийн хөлөг онгоц буудлагын сургуулилалт хийлээ. Хэд хэдэн пуужинг иранчууд америкийн хөлөг онгоцноос 1300 метрийн зайтай байхдаа харвасан гэж NBC News мэдээлэв.

 

Энэ үед хоолойн усанд Францын фрегат, АНУ-ын эсминец болон тээврийн арилжааны хөлөг онгоцууд байжээ. Олон улсын далайн тээврийн зөвшөөрөгдсөн зурваст АНУ-ын хөлөг онгоцууд байсан тухай мэдээлж байна. Гэхдээ буудлагын сургуулилалт хийнэ гэдгээ Иран өмнө нь радиогоор мэдээлжээ.

 

Иранчууд хөлөг онгоцуудыг онилон буудаагүй ч энэ хэрэг явдлыг өдөөн хатгасан, аюултай гэж америкчууд үзжээ. Эвслийн хөлөг онгоцууд аяллаа үргэлжлүүлсэн ба эдгээр хөлөг онгоц дээрх нисэх онгоцууд “Исламын улс” гэх хэт даврагч бүлэглэлийнхэнд агаарын цохилт өгөхөд оролцжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна