Хайртай нохойгоо колонийн аргаар гаргаж авчээ

2015 оны 12 сарын 30

Их Британийн нэгэн айл хайртай нохой нь үхсэний дараа колонийн аргаар хоёр гөлөг хувилжээ.

Ричард Ремде Лаура Жак нар Дилан нэртэй хайртай нохойгоо колонийн аргаар хувилуулахын тулд 100,000 ам.доллар төлжээ. Колонийн аргаар нохойн эсийг тээгч нохойд шилжүүлэн суулгасан “Chance” нэртэй гөлгийг арванхоёрдугаар сарын 26-нд кесарево хагалгаагаар төрүүлсэн бол хоёр дах нь 28-нд төрсөн байна. Түүнд “Shadow” хэмээх нэр өгчээ. Колонийн гөлөгнүүд хоёул эрүүл саруул торниж байгаа гэнэ.

Колонийн гөлөгнүүд Дилан нэртэй нохойд байсан шиг толботой төрсөнд эзэд нь туйлын их баярлажээ. Дилан нохой тархины хавдраас болж найман настайдаа үхсэн аж. Гөлөгнүүдийг нохойг үхсэнээс хойш хоёр долоо хоногийн дараа ийнхүү хувилж гаргаж авчээ. Үүнээс өмнөх тохиолдолд нохойг үхсэнээс хойш тав хоногийн дараа хувилж байсан юм байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна