Георгий Квирикашвилиийг Гүржийн ерөнхий сайдаар баталжээ

2015 оны 12 сарын 30

Георгий Квирикашвили

Фото: Wiktor Dabkowski / Global Look

 

Гүржийн парламент Мягмар гаригийн ээлжит хуралдаанаараа тус орны ерөнхий сайдаар Георгий Квирикашвилийг батлан түүний санал болгосон танхимын гишүүдийг дэмжлээ гэж ТАСС мэдээлж байна. Хуралдаанд оролцсон 114 гишүүний 86 нь Квирикашвилиболон түүний танхимын төлөө санал өгч 28 хүн эсрэг байлаа.

 

Гүржийн өмнөх ерөнхий сайд Ираклий Гарибашвили арванхоёрдугаар сарын 23-нд огцорсноо мэдэгдсэн билээ. Тэрээр “Гүрж мөрөөдөл- ардчилсан Гүрж” намын сонгуулийн штабыг удирдан “Гүрж мөрөөдлийн” сонгуулийн жагсаалтыг толгойлох бололтой.

 

Шинэ ерөнхий сайд Квирикашвили нь Тбилисийн анагахын дээд сургууль, Тбилисийн улсын их сургуулийг эдийн засагчийн мэргэжлээр. Мөн энэ мэргэжлээрээ Иллинойсын их сургуулийг дүүргэжээ. 2005 оноос Гүржийн олон банкийг толгойлж ирэв. Гүрж мөрөөдөл сонгуульд ялсны дараа тэрээр ерөнхий сайдын орлогчоор томилогдсон юм. Гүржийн ГХЯ-ыг тэр өнгөрсөн есдүгээр сараас толгойлж иржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна