Парисын халдлагад холбоотой этгээдийг устгажээ

2015 оны 12 сарын 30

 

Парист өнгөрсөн арваннэгдүгээр сард 130 хүний аминд хүрсэн халдлагын сэжигтэн Абделхамид Абаоудтай шууд холбоотой “Исламын улс” бүлэглэлийн гишүүдийг устгасан тухай АНУ-ын цэргийнхэн мэдээлжээ. “Исламын улс” бүлэглэлийн гишүүн Чараф аль-Моуадан гэгчийг АНУ-ын армийн /XII.24/ Сири дэх агаарын цохилтын үеэр устгасан аж. Мөн Парисын халдлагатай өөр нэг этгээд Абдул Кадер Хаким гэгчийг Иракийн хойд хэсгийн Мосул хотноо агаарын цохилтын үеэр устгажээ.

 

АНУ нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Ирак, Сирийн нутаг дахь агаарын цохилтоор “Исламын улс” бүлэглэлийн 10 командлагчийг устгасан гэнэ. АНУ-ын цэргийн тагнуулынхны мэдээлснээр эдгээрийн зарим нь Барууны орнуудад халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ. АНУ нь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Ирак болон Сирийн нутагт жил гарангийн хугацаанд агаараас цохилт өгч байгаа юм.

 

Бельгийн харьяат Абделхамид Абаоудыг халдлага гарсан арваннэгдүгээр сарын 13-ы дараах өдөр нь Парис хотын захад Францын цагдаа нар устгасан аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна