Дэлхийн баячуудын хөрөнгө буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн баячуудын хөрөнгө буурчээ

Виктор Вексельберг

Гэрэл зургийг: Александр Миридонов / "Коммерсантъ»

 

Bloomberg Billionaires Index-ийн гаргадаг дэлхийн 400 баян хүний жагсаалтад ОХУ-ын 19 тэрбумтан багтдаг. Өнгөрч буй 2015 онд тэдний уудын нийт хөрөнгө найман тэрбум ам.доллараар буурчээ гэж Bloomberg бичсэн байна. Жагсаалтад бичигдсэн нийт хүний хөрөнгө бүхэлдээ 19 тэрбумаар буурчээ.

 

ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас оросуудын хөрөнгө буурсаныг агентлаг тэмдэглэв. Нефтийн үнийн өсөлтөөс тэд алдагдлынхаа нэг хэсгийг 2015 оны эхний хагаст нөхөж чадсан ч сүүлийн хагаст хөрөнгө нь буурч эхэлсэн байлаа.

 

“Ренова” группын тэргүүн Виктор Вексельберг хамгийн их хохирол амсч, хөрөнгө нь 1,6 тэрбум ам.доллараар буурчээ. Тэрээр жагсаалтын 62-т 12,6 тэрбумийн хөрөнгөтэй хэмээн бичигджээ.

 

“Интеррос”-ын тэргүүн Владимир Потанин хамгийн ашигтай ажиллан хөрөнгөө 3,6 тэрбумаар нэмж чадав.

 

Жагсаалтад багтсан бүх баячуудаас  хамгийн их хохиролтой нь Мексикийн тэрбумтан Карлос Слим байв. Тэр жилийн дотор 20 тэрбумаар хохирч хөрөнгө нь 53 тэрбум доллар болжээ. Дараа нь АНУ-ын тэрбумтан Уоррен Баффет 11,3 тэрбумын  гарзтай байв.

 

Жагсаалтын хоёрт байгаа Inditex компанийн тэргүүн Амансио Ортега жилдээ 12,1 тэрбум долларын ашиг олон хөрөнгөө 73,2 тэрбум хүргэв.

 

Гурван тэрбумын гарзтай байсан ч Билл Гейтс 83,6 тэрбум доллартайгаар жагсаалтын нэгд байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж