Истамбул руу онгоцны нислэгийг цуцалжээ

2015 оны 12 сарын 30

 

Цасан шуурганы улмаас “Turkish Airlines” компани өнөөдөр /XII.30/  Туркийн Истамбул хотын ирэх, буцах онгоцны нислэгийг цуцалжээ. Цаг агаарын таарамжгүй нөхцөл байдлаас шалтгаалан Туркийн орон нутгийн олон нислэг цуцлагдсан байна. Түүнчлэн Хамбург, Мюнхен, Милан, Тегеран хүрэх нислэгүүд цуцлагджээ.

 

“Turkish Airlines” компанийн мэдээлснээр маргааш буюу арванхоёрдугаар сарын 31-нд цасан шуурга нэмэгдэх урьдчилсан таамагтай тул онгоцны нислэг илүү олон өдөр саатна гэжээ.

 

Цасан шуурганы үеэр оршин суугчдыг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг Истамбул хотын захиргаанаас анхааруулжээ. Истамбул хотноо цас цэвэрлэгээний 1000 гаруй автомашин ажиллаж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна