Шугам задарч, халуун усанд дөрвөн хүн түлэгджээ

2015 оны 12 сарын 30

Өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 13 дугаар байрны жижүүрийн өрөөнд дулааны шугам задарч дөрвөн хүн түлэгджээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид дуудлагын дагуу 15.12 цагт очиж анхны тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэсэн байна.

Гэмтэж бэртсэн 16 настай иргэн А-ын баруун гуяны хэсэг, 32 настай эмэгтэй Б-ийн нурууны хэсэг, 49 настай иргэн О-ийн баруун тохой, 22 настай иргэн Б-ын цээж, хүзүүний хэсэг халуун усанд түлэгдэж, улайлт өгсөн байсан аж. Эдгээр иргэд одоогоор ГССҮТөвд эмчлүүлж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна