ОХУ-ын аж үйлдвэрийн салбарын өсөлт харилцан адилгүй

2015 оны 12 сарын 30

 

ОХУ-ын авто машин үйлдвэрлэлийн хохирол төлөвлөж байснаас хоёр дахин багаар гарсан тухай Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров мэдээлэв. Дотоодод үйлдвэрлэсэн машины 40 хувийг борлуулахад улсын дэмжлэгийн янз бүрийн хөтөлбөрүүд тус болжээ.

 

“Салбар бүрийн дүр зураг өөр өөр байна. Жилийн эцсийн дүнг мэдээ нэгдүгээр сарын дундуур гарна. Гэхдээ үйлдвэрлэлийн уналт гурав орчим хувь байна гэдгийг одоо хэлж болно. Харин аж үйлдвэрлэлийн боловсруулах салбарын хувьд уналт тав орчим хувьтай байна”гэж Мантуров хэлэв.

 

Зарим салбар, тухайлбал, хөдөө аж ахуйн машины үйлдвэрлэл өсөлттэй байна. Эмийн үйлдвэрлэл 12 хувь өсчээ. Химийн аж үйлдвэрлэл долоон хувиар өссөн байв. Нисэх ба хөлөг онгоцны үйлдвэрлэл тус бүр 13 хувиар өсчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна