Москвад шинэ жилийн баярын ширээ 4000 рублийн зарлагатай

2015 оны 12 сарын 30

 

Москва хотод шинэ оныг тэмдэглэх баярын ширээ засахад дунджаар 3900 рубль зарлагадах аж. Энэ үнийг бүтээгдэхүүний дундаж үнэд суурилан гаргасан байна. Хэрэглээний зах зээлийн хотын захиргааны албаны дарга Алексей Немерюк энэ тухай сэтгүүлч нарт мэдээлсэн байв.

 

Түүний хэлснээр, тооцоог дөрвөн хүнтэй айлаар тооцоон гаргажээ. Уг тооцоонд  24 нэрийн барааг оруулсан байлаа. Үүнд, хонины гуяны утсан мах, хиам, улаан загасны мах, май загас, цөцгий тос, жимс ногоо архи, коньяк, оргилуун дарс зэрэг багтжээ.

 

Москвад 7,5  мянган ресторан зоогийн газар байгаагаас шинэ оны шөнө 700 нь ажиллана. Тэдний дундаж үнэ нь 2-7 мянган рубль байх аж. Хамгин үнэтэй ресторанд 50 мянга хүртэл рублиэр шинэ оноо угтаж болох ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна