Өнөөдөр Ч.Санжаадамба заан 30 нас хүрч байна

2015 оны 12 сарын 30

Өнөөдөр Монгол улсын саруул сайжрах хүчит заан Чимэдрэгзэнгийн Санжаадамбын төрсөн өдөр тохиож байна. Заан 1985 оны 12-р сарын 30-нд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн бөгөөд  2001 оноос барилдаж эхэлсэн агаад 2006 онд Дорноговь аймгийн баяр наадамд шөвгөрч аймгийн начин, 2008, 2010 онуудад Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан, болон цэргийн хурц арслан цолыг тус тус авсан бол, 2011 онд улсын баяр наадамд долоо даван Монгол улсын заан цолд хүрч түүнээс хойш цолоо хоёр ч удаа баталж, том жижиг олон барилдаанд босоо байж  эн цагийн энгүй хүчтэн гэдгээ батлаад буй билээ.

Заандаа бөх сонирхогчдын өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна