Ямайкийн хөрөнгийн зах зээл 2015 онд хамгийн амжилттай байжээ

2015 оны 12 сарын 30

Фото: Pedro Mera / Xinhua / Zumapress / Global Look

 

Ямайкийн хөрөнгийн зах зээл өнгөрч буй онд дэлхийд хамгийн хурдан өсөлтийг харуулж чадлаа. Үндэсний биржийнх нь  гол индексүүд жилийн эхнээс 80 хувиар нэмэгдсэн байна.

 

Ямайкийн биржийн  тийм амжилт нь  үндэсний эдийн засгийн өсөлт, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулсантай холбоотой гэнэ. Зарим компани нь санхүүгийн сайн үзүүлэлтийг харууллаа. Арваннэгдүгээр сарын сүүлчээр 23 компанийн хувьцааны үнэ хоёр дахин өссөн байв.

 

Тус улсын хөрөнгийн зах нь жижиг, дөнгөж 5,3 тэрбум ам.долларын  хэмжээтэй. Харьцуулбал,  30 компанийн хөрөнгийг багтаасан индекс Dow Jones нь 5,23 их наяд ам.долларын хэмжээтэй.

 

Энэ арлын орны эдийн засаг 2015 онд 1,4 хувиар нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа. Ийнхүү Ямайкийн эдийн засаг гурав дахь жилдээ дараалан өсөх юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна