Брэд, Анжелина хоёр болзооны хуваарьтай

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Брэд, Анжелина хоёр болзооны хуваарьтай

Зургаан хүүхдийн ээж, Холливуудын  сайхан бүсгүй Анжелина Жоли эр нөхрөө сайн аав төдийгүй  сайн  жүжигчин гэж магтдаг гэнэ.  Жоли “ Брэдэд жинхэнэ эр хүний  хамгийн сайн чанарууд байдаг “ гэж ярьжээ. 

Тэдний хувийн амьдрал руу өнгийсөн элдэв таамаг тасардаггүй ч 35 настай үзэсгэлэнт од  гэр бүлээ бат бөх гэдэгт огтхон ч эргэлздэггүй гэнэ. 2005 онд “Ноён, хатагтай Смит”  кинонд хамтран тоглосныхоо дараа тэд удалгүй нийлсэн бөгөөд тэр үед ноён Брэд хуучин эхнэр Женнифер Анистоноос салаагүй байсан юм. 

Жоли “ Бидний тухай элдэв хов живийг бид зүгээр л наргиан болгоод өнгөрөөдөг. Яагаад гэвэл бидний хооронд бүх зүйл хэвийн” гэжээ.

Тэд Мэддокс, Пакс, Захара хэмээх гурван хүүхэд өргөж авсны зэрэгцээ өөрсдийн Шило, Нокс, Вивиен хэмээх гурван хүүхэдтэй билээ. Тэд харьцаагаа амьд, халуун хэвээр байлгахыг хичээж  болзоонд явах хуваарь хүртэл гаргасан гэнэ. Тэд паппарацид өртөхгүйн тулд гэрийнхээ хажуу талын студи, оффист болзож оройн хоол хамт иддэг аж.  Олон хосууд бие биедээ анхаарал тавьж чадаагүйгээс салж байгаа ийм үед тэд аав ээжийн үүргээ түр хойш тавьж, бие биенээ  эрхлүүлэх цаг гаргадаг аж.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж