Улсын үзлэгт өндөр амжилт үзүүлжээ

2015 оны 12 сарын 31

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Улсын үзлэг явуулах тухай” 195 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 124 дүгээр захирамжийн дагуу зохион байгуулсан “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийг төв комиссын гишүүдээр ахлуулсан, ЗГХЭГ, ТАЗ, АЕГ, ҮТА-ийн ажилтнууд болон архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг яам, агентлаг, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, тэдгээрийн харьяа нийт 130 байгууллагад улсын үзлэг явуулж дүгнэжээ.

2015 оны улсын үзлэгт нийт 3748 байгууллага хамрагдсан нь 2009 оныхоос 696 байгууллагаар илүү байна.

2015 оны улсын үзлэг нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа шинэчлэгдсэн, төрийн байгууллагуудын бүтэц өөрчлөгдсөн, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх ажил эрчимжиж буй үед болсноороо онцлогтой байв.

Мөн өмнөх улсын үзлэгүүдэд хамрагддаггүй байсан нийслэлийн төр, захиргааны байгууллагууд, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төсөвт байгууллагууд анх удаа хамрагдаж, үзлэгийн цар хүрээ өргөжиж, дүгнэсэн шалгуур үзүүлэлт, арга барилын хувьд шинэлэг үр дүнтэй болсон байна.

Улсын үзлэгийг 4 үндсэн чиглэлээр явуулсан ба Төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн газар, төсөвт байгууллагуудаас ЭМХТ нийт 97.3 оноогоор 2 дугаар байранд оржээ. Тухайлбал:

  • Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад явуулсан үзлэгт 128 байгууллага хамрагдснаас 95,0 оноогоор 40 дүгээр байранд,
  • Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд явуулсан үзлэгт 130 байгууллага хамрагдснаас 99,4 оноогоор 3 дугаар байранд,
  • Байгууллагын архивын үйл ажиллагаанд хийсэн үзлэгт мөн тооны байгууллага хамрагдснаас 96.0 оноо авч 25 дугаар байранд,
  • Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдалд хийсэн үзлэгт 129 байгууллага хамрагдснаас 98.8 оноогоор 7 дугаар байранд тус тус орсон байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна