Хятадын төгсөгчид ажил олгогчдын өмнө нүцэглэв

2015 оны 12 сарын 31

Фото: Xinhua / Global Look

Шар тэнгисийн эрэг дэх Шаньдун мужийн Циндаогийн сургуулийн мянга гаруй төгсөгчид онгоцны үйлчлэгч болохын тулд бикини өмсөн жил бүрийн тусгай үзүүлэлтэд оролцжээ.

Энэ тухай бичсэн The Daily Mail сонины өгүүлснээр энэ уралдаанд амжилттай оролцсон охид онгоцны үйлчлэгч буюу загвар өмсөх эрх авдаг ажээ. Тэд онгоцны үйлчлэгчийн хувцас мөн бикини өмсөн үзэгчдийн болон Шаньдун, Хэбэй, шаньси зэрэг мужуудын нисэхийн компани болон моделийн агентлагийн төлөөлөгчдийн өмнө өөрсдийгөө харууллаа.

Уралдааныг зохион байгуулагчид тэднийг 168 сантиметраас доошгүй өндөртэй биеийн ил газруудад шарх соривгүй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг гэнэ. Онгоцны үйлчлэгчийн ажил ихээхэн нэр хүндтэй учир тийм ажил авахын тулд онцгой хатуу шаардлагыг охид давах ёстой гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна