Санта-Клаусын сонирхолтой физик

2015 оны 12 сарын 31

Кадр: Futurama

Санта-Клаусын хийдэг ажил биелэх боломжгүй зүйл биш. Зул сарын өмнөх өдрийн оройноос Зул сарын өглөө болтол тэр бүдүүн өвгөн намхан буга хөлгөлсөн чаргаар түүнд итгэдэг бүх хүүхдүүдэд бэлэг хүргэж амжих ёстой. Энэ домгийн баатрын Зул сарын хөтөлбөр, бодит байдлаас ямар зайд байгааг Forbes сэтгүүл гаргажээ.

Дэлхийд 7,3 тэрбум хүн амьдарч байдаг бөгөөд 1,6 тэрбум гэрийн аж ахуй байдаг. Амьдрахад тохиромжтой газар нутгийн нийт талбай нь 65 сая квадрат километр болдог гэнэ. Хэрэв гэрийн аж ахуйнуудыг тэгш хуваарилбал хоёр байшингийн хооронд 0,3 километр зайтай байх юм. Америкчуудын асуулгад хариулснаар Санта-Клаус зөвхөн нийт гэр бүлийн 31 хувьд очиж чаддаг ажээ.

Санта-Клаус зул сараар хагас тэрбум айлаар орно гэж тооцож болох юм. Тэр өвгөнд бүх хүүхдүүдэд бэлэг хүргэхэд 31 цаг шаардлагатай бөгөөд зүүнээс баруун тийш шилжин явахад нэг айлд 223 доль секунд зарцуулах шаардлагатай болж байна.

Санта-Клаус олон зүйлийг амжуулах хэрэгтэй. Нэг байрнаас нөгөөд нь хүрэхэд 0,2 км замыг туулна. Хоёрдугаарт тэрээр чарга, бугаа харагдуулахгүй байх нь чухал. Гуравт хүүхэд бүрт бэлэг өгнө. Дөрөвт түүнд зориулан бэлтгэсэн идээ будааг амсах ёстой. Тавдугаарт, айлын яндангаар гараад чаргандаа суун дараагийн айлд очих хэрэгтэй.

Энэ домогт гардаг үйлсийг бүтээхэд нь ид шид эсвэл маш төгсжсөн техник хэрэгтэй болно. х. Нэгт, тэр лавтайяа байхгүй. Хоёрт, шинэ жилийн үлгэрийг бодит болгох хэмжээний хөгжилгүй байх. Гэсэн ч Зул сарын ид шидэнд итгэх гэж оролдоод Сантагийн боломжийг аваад үзэхэд яагаад болохгүй гэж?

1. Санта-Клаус шиг хурдан шилших арга байхгүй

Өвлийн өвгөн ваакум дахь гэрлийн хурдаас удаан явдаг учир тэр харьцангуйн онолын тусгай заалттай зөрчилдөхгүй. Байр хоорондын 0,2 км-ийг туулахад түүнд 223 доль хэрэгтэй. Тэгэхээр Санта секундад 900 километр хурдлах ёстой.

Тундрын буганууд цагт 20 километрийн хурдтай. Түүний зэрэгцээ өвгөнд орон зай, цаг хугацааг товчлон хувиргах варп-хөдөлгүүр байж болох юм. Харин хүн төрөлхтөн тэр технологийг бодит амьдралд оруулж ирээгүй байгаа.

2. Санта-Клаус ийм хурдтай чаргаар явахад үүсэх дулаантай тэмцэж чадахгүй.

Дэлхийн агаар мандлын нягт давхаргад хөдөлдөг солир пуужин мэт л дулааны ачааллыг үздэг биз дээ. Тооцоолсноор бол хоёр зогсоолын хооронд Зул сарын өвгөн нэг их наяд орчим дулааны Жоуэлийг саринуулах ёстой. Уламжлалт Санта-Клаус үүнийг хийж чадахгүй.

Түүнийг, бас бугануудыг нь чаргыг нь халалтаас хамгаалах дулааны хамгаалалтын дэлгэц хэрэгтэй. Ийм төхөөрөмжтэй болохын тулд сансрын тэргүүний технологи хэрэгтэй. Гэвч тийм төхөөрөмжийг хүн төрөлхтөн хийж чадаагүй байна. Мөн асар их даралтын ачаалалыг Сантагийн бие махбодийг сайжруулснаар л даван туулах байх.

3. Санта-Клаус бэлэг хүргэхээр байшинд мэдэгдэлгүй орж чаддаг уу?

Ерөнхий зураглалаар бол Санта-Клаус нэлээд том, болхидуу хөдөлгөөнтэй өвгөн юм. Юун яндангаар орж гарах. Хэрэв түүнд орон зай, цаг хугацааны хөдөлгүүр байлаа гэж төсөөлөхөд Санта бэлгээ мэдэгдэлгүй хүргэхдээ робот гарыг яагаад ашиглаж болохгүй билээ. Тийм том Canadarm2 төхөөрөмж, Олон улсын сансрын станцад л ашиглагддаг байх.

4.Өөрт нь зориулсан идээ будааг Санта-Клаус идэж чадна гэж үү?

Санта-Клауст маш их эрч хүч хэрэгтэй. Зул сараар тэр жил бүр нэг хүүхдийн бэлгийг хоёр кг-аар тооцоолбол сая орчим тонн бэлэг тараадаг болж байна. Санта-Клаусын жинг эрчим хүч болгох технологийг Альберт Эйнштейны алдартай томъёоллын дагуу эзэмшсэн гэвэл тэр өвгөн өөрт нь зориулсан бүх идээ будааг идэхэд хүрэлцээтэй.

Фото: Casey Christie / Zuma / Global Look

Санта-Клаус олон тоотой, туслах ихтэй байж болох юм. Санта бодитоор байна гэдгийг Apollo 8 хөлгийн астронавт Жеймс Ловелл нислэгийн үеэр мэдээлж байсан билээ. Одоо зул сарын гол тааврын нэг үлдлээ. Ийм их ачаалалтай Санта-Клаус 00-д хэрхэн орж амжих вэ?

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна