2015 оны хамгийн шилдэг моделиуд

2015 оны 12 сарын 31

Models.com гэдэг нэр хүндтэй портал сайт 2015 оны хамгийн амжилттай моделиудыг нэрлэжээ. Тэдний жагсаалтад Анна Юэрс, Кендалл Женнер, Жижи ба Белла Хадид, Карли Клосс, Лиу Вэн нарын нэрс багтлаа.

Хамгийн амжилттай моделиудыг тодруулахын тулд Models.com порталын редакц гэрэл зурагчин, стилист, редактор, нүүр будагч, сонголтын захирал зэргээс бүрэлдсэн 250 хүнийг цуглуулжээ. Мөн загвар өмсөгчдөд тус сайтын уншигчид саналаа өгчээ.

Анна Юэрс “Denim X Alexander Wang” рекламын кампанийн зураг авалтад

Шинжээчид, уншигчдын санал зөрөлдөв. Фэшн аж үйлдвэрийн төлөөлөгч «Оны модель» цолыг Анна Юэрс (Anna Ewers) гэдэг герман загвар өмсөгчид өгсөн бол уншигчид нь калифорни бүсгүй Жижи Хадидад (Gigi Hadid) өгчээ. Хадидад шинжээчид «Медиа од» цолыг өглөө.

“Орчин үеийн моделиуд бол зүгээр нэг зурагт хуудасны бүсгүйчүүд биш, тэд бол твиттер, фейсбүүк, инстаграмтай бодит хувь хүмүүс юм” Жижи Хадид

Жижи Хадид Pirelli хуанлид

Хадидын найз бүсгүй, Keeping Up With The Kardashians шоуны од Кендалл Женнер (Kendall Jenner) сайтын санал хураалтаар бас тийм цол авсан байна.

Цаг хугацааг барьж болдоггүй. Чи зургаа даруулж л байдаг. Жилийн дараа огт өөр харагдана. Заримдаа утсаар хаямаар болдог. Нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гялбаа сэтгүүлүүд бидэн дээр ажилладаг, тэр нь жинхэнэ амьдрал биш. Кендалл Дженнер

Кендалл Женнер Calvin Klein-ы рекламд

Эрэгтэй «Оны модель», «Медиа од» номинацийг Америкийн загвар өмсөгч Лаки Блу Смит (Lucky Blue Smith) хүртжээ.

Лаки Блу Смит Michael Kors-ын хавар-зун 2016 үзүүлбэр дээр

Эрэгтэйчүүдийн «Оны цөмрөлт», «Од-модель» номинацид шинжээчид, уншигчдын санал нийллээ. Эхний цолыг нь австрали Жордан Баррет (Jordan Barrett), хоёр дахь номинацид нь Calvin Klein-ны нүүр царай болдог Жастин Бибер (Justin Bieber) тэргүүлжээ.

Бен Стиллер « Zoolander 2» киноны постерт

«Жилийн эргэн ирэлт» цолыг “Zoolander” киноны жүжигчин Бен Стиллер (Ben Stiller) авлаа. Шинэ инээдмийн киноны нээлт хоёрдугаар сард болно.

Линейзи Монтеро H&M X Balmain үзүүлбэрт

Доминикан бүсгүй Линейзи Монтеро (Lineisy Montero) шинжээчдийн үнэлгээгээр «Оны цөмрөлт» болж, Жижи Хадидын дүү Белла (Bella) хэрэглэгчдийн саналаар энэ цолыг авлаа. Канадын модель Камерон Расселл (Cameron Russell) америк бүсгүй Карли Клосс (Karlie Kloss) нарын буяны үйлсийг шүүгчид тэмдэглэв.

Рианна Dior сэтгүүлд

«Стритстайлийн одоор» бельги эмэгтэй Ханна Габи Одиль (Hanne Gaby Odiele) хятад бүсгүй Лиу Вэн (Liu Wen) нар шалгарлаа. Dior ордны элч Рианна (Rihanna) шүүгчдийн саналаар «Од-модель» болов.

Лиу Вэн La Perlaгийн рекламд

Сайтын санал асуулгын санал дээрх номинацид Кара Делевинь (Cara Delevingne) тэргүүлэв. Өнгөрч буй онд британи бүсгүй кино, рекламын кампаниудад ихээхэн цагаа зарцуулжээ.

Кара Делевинь DKNY рекламд

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна