Кальмарын бичлэгийг хийжээ

2015 оны 12 сарын 31

Кадр: видео CNN

 

Далайн гүнийг хэзээ ч орхидоггүй, асар том толгой, хөлтөн кальмартай хүн анх удаа тааралдан зургийг нь видео бичлэгт буулгаж чаджээ. Биеийн урт нь 3,5 метрийн хэмжээтэй залуу амьтан Тоямын булангийн хөлөг онгоцны зогсоолд хөвөн очиж байгаатай нь тааралдан зургийг нь авсан байв.

 

Асар том, заримдаа 16 метрийн урттай кальмарууд дэлхийн далай тэнгисийн гүнд амьдран жижиг загасаар хооллодог. Тэдний гол дайсан нь халим загас гэнэ. Тэдний анхны амьд зургийг 2004 онд л авчээ. Үе үе далай үхсэн кальмар далайн түрлэг эрэгт гарган хаядаг аж. Хэсэг эрдэмтэд 2012 онд тусгай өгөөш хаяж байж дүрсийг нь буулгаж авчээ.

 

Гэхдээ Тоямын буланд хийсэн бичлэгээс түүнийг маш ойр зайнаас харах боломжтой аж. Анх удаа энэ махчны дэргэд хүн дөхөн очсон нь энэ байлаа. Гүнийн шумбагч Акинобу Кимура түүнд дөхөж очих зүрх гаргалаа.

 

“Миний сонирхол айдсаас давсан учраас би түүнд ойртлоо. Кальмар шархтаагүй эсвэл өвчтэй байгаагүй. Тэрээр чернилийн шингэнээ цацаж намайг тэмтрүүлээрээ барихыг оролдож байлаа. Би түүнд далайдаа буцахад нь тусалсан” гэж Кимура CNN телевизид ярьжээ.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна