Зурхай юу өгүүлнэ вэ?

2015 оны 12 сарын 31

Хайрын гариг Цолмон сүүлийн гурван долоо хоногийн турш байсан хилэнцэтийн тэмдгийг орхин Нумын ордод орж байна. Тэнд энэ гариг 2016 нэгдүгээр сарын 23 хүртэл байрлах юм. Галын тэмдэг нь Цолмон гаригийн нөлөөн дор амьдралын баяр баясгалан, шинэ эрчээр сэлбэгдэнэ. Энэ бүгд нь жүжиглэх авьяасыг тодруулж, ахуй жижиг үйлдлээс ч онгодыг дуудаж өгнө.

Нум нь амьдралын амт шимтийг мэдэрдэг байгалаас заяагдсан увидастай. Цолмон энэ ордод байх нь соёлын салбарын хөдөлгөөнийг амьдруулж олон танилууд , нийтийн өмнө тодрох боломжийг өгнө. Ил тод байдал, нөхөрсөг шинж нь Цолмон гаригийн Нумын ордод байх гол бэлэг нь байх болно. Энэ бэлгийг зүрх сэтгэлээсээ дамжуулах ёстой.

Цолмон, Санчир хоёр тохиох нэгдүгээр сарын 11 нь галаар дамжих хайрын транзит болно. Нэгдүгээр сарын 17-20-ны хооронд Цолмон нь Охины ордод Бархасбадьтай идэвхтэй учрах учир хайрын асуудалд илүү ухаалаг хандахад хүргэнэ.

Цолмонгийн нөлөө нь сонирхол нэгтэй хамтрагчаа олоход тусална.

Хайрын харилцааны ээдрээг тайлах, урт хугацааны харилцаанд зохицол олох ердийн шийдвэрийг олоход Цолмон хүчтэйгээр нөлөөлнө.

Усан мах бодийн тэмдгүүд нь карьерийн өсөлт, шинэ ажлын ашиг тусыг авах боломжтой. Баярын өдрүүдэд Усан ван, Буд гаригийн хослолд Цолмон байх учир хайртай хүмүүсийнхээ халамжийг мэдэрч үнэтэй бэлэг авцгаана. Баярын сэтгэгдэл маш дээдийн байх юм.

Ирж буй онд та бүхэндээ хамгийн сайн сайхныг ерөөе!


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна