Брюссельд шинэ жил хийхгүй

2015 оны 12 сарын 31

 

Бельгийн эрх баригчид халдлага болж болзошгүй учраас Брюсселийн төвд хийх шинэ оны ёслолын буудлагаа болиуллаа гэж Reuters дамжуулав.

 

Брюсселийн төвийн коммуны захиргааны тэргүүн Иван Мейор уг шийдвэрийг гаргасан байна. Хөгжимтэй баярын буудлагыг хэдэн цагийн турш хотын төвд хийлгэхээр төлөвлөсөн байгаад хотын төвийн гол газруудад халдлага болж болзошгүй учраас баярын арга хэмжээг болиулжээ.

 

Үүний өмнө Брюсселийн цагдаагийн газраас Парисын аллагатай холбоотой нэг хүнийг барин нэгжлэг хийсэн мэдээ гарсан байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна