Парист шинэ жилийн арга хэмжээг болиулжээ

2015 оны 12 сарын 31

 

Парисын эрх баригчид баярын буудлага бусад арга хэмжээг террорын эсрэг ажиллагааг чангатгасны улмаас болиулах шийдвэр гаргасан байна. Энэ тухай Reuters мэдээлжээ.

 

Шинэ оны баяраар 11 мянга орчим хүчний ажилтнууд жижүүрлэх бөгөөд архи дарсны худалдааг хязгаарлажээ.”Бид баярыг авсаархан, эв нэгдэлтэйгээр тэмдэглэх болно” хэмээн Парис хотын мэр хатагтай Анн Идальго мэдэгджээ.

 

Мөн тэрээр жуулчид харин дадал болсон хотын алдартай газруудад очиж болно гэхдээ өргөн цар хүрээтэй ёслолын буудлага, шоу хийхгүй гэв.

 

Герман шинэ оны баярын ёслолын буудлага хийхийг дүрвэгсдийн лагерьт хориглосон мэдээлэл гарсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна