Ирак: Турк цэргээ татахгүй бол дайн эхэлнэ

2015 оны 12 сарын 31

Фото: Karim Kadim / AP

 

Иракийн нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг Багдад Анкарад уриалав. Хэрэв Турк шаардлагыг биелүүлэхгүй бол цэргийн хүч ашиглана гэдгийг тэд дахин сануулав.

 

Иракын нутагт Туркийн цэргийг байрлуулсан шийдвэрийг “цэргийн хүчээр зохицуулах болно” гэдгийг Иракын Гадаад хэргийн сайд Ибрагим аль-Жафари энэ сарын 30-нд мэдэгдсэн юм.

 

"Бид уг асуудлыг энхийн замаар шийдэх эрмэлзэлтэй. Хэрэв бусад ямар ч арга нэмэр болохгүй бол бид цэргийн хүчийг ашиглана. Бид ард түмнээ хамгаалан тусгаар тогтнолынхоо төлөө тулалдах болно” гэж тэр хэлжээ.

 

Сиритэй хил залгаа Иракын Найнава мужид Туркийн хуягт техник, цэргийн хүчийг “Исламын улстай” тэмцэхэд орон нутгийн хүмүүсийг сургах зорилгоор гэж шалтаглан Турк оруулсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна