PC mall-ийн хэрэглэгчиддээ шинэ жилийн баярын мэнд хүргэе

Хуучирсан мэдээ: 2015.12.31-нд нийтлэгдсэн

PC mall-ийн хэрэглэгчиддээ шинэ жилийн баярын мэнд хүргэе

Хөгжил дэвшлийн хүрд тасралтгүй эргэж, хүн төрөлхтөн нэгэн оныг үдэж, шинэ оноо угтан авахаар бэлдэн хүлээж буй та бүхэнд шинэ оны мэнд хүргэж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Бид бүхэн Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй нийт иргэддээ цаг алдалгүй дэлхийд тэргүүлж буй электрон бараа, мэдээллийн технологийн салбар дахь хурд хүч, шинэлэг өнгө төрх, өндөр чадамж, үр ашигт ажиллагааг хангахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын өндөр түвшинд нийлүүлж, гэр бүлд тань баяр хөөр, ажил үйлсэд тань амжилт бүтээлийг цогцлоохын төлөө улам хичээж ажилласаар байх болно.

Бидэнтэй он цагийн хэлхээст хамт байгаа цаашид ч хамт байх нийт хэрэглэгчид, харилцагч түншүүддээ шинэ оны халуун мэнд хүргэж угтан гарч буй шинэ ондоо амжилт бүтээлийн гэрэл цацруулж, урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн бялхаж, гэр бүл хамт олноороо шинэ жилийн үдэш сайхан баярлахыг хүсэн ерөөе.

Саммит Компьютер Технологи ХХК-ийн Ерөнхий Захирал Т.Ганбат

Манай компани 2015 онд дэлхийн томоохон брэндүүдтэй хамтран хэрэглэгчиддээ зориулж олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан билээ.

APC брэндийн бага болон дунд оврын бүтээгдэхүүний танилцуулах өдөрлөг: Өдөрлөгийн үеэр цахилгааны тасалдал, хэлбэлзэл үүссэн үед таны компьютер, электрон тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй, тасалдалгүй ажиллагааг хангах тог баригчуудыг танилцуулсан бөгөөд хэрхэн зөв сонголт хийхэд туслах зөвлөгөө зэргийг өглөө. Арга хэмжээний төгсгөлд МТ мэргэжилтнүүд маань хоорондоо танилцаж туршлага хуваалцан, APC брэндийн бүтээгдэхүүнүүдтэй танилцсанаас гадна оффис болон айл өрхийн хэрэглээнд хэрхэн тог баригчийг ашиглах шийдлүүдийг сонирхсон.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах IT шийдлүүдийг танилцуулах өдөрлөг: Сервер, сторэж, датацентрийн шийдлээр дэлхийн зах зээлд тэргүүлж буй Dell брэнд Монголын хэрэглэгчиддээ томоохон байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах техник технологийн сүүлийн үеийн чиг хандлагыг танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд Dell корпорацийн Азийн бүс нутгийн Байгууллагын шийдэл хариуцсан мэргэжилтнүүд болох David Lau, Kenny Ooi нар хүрэлцэн ирж, Монголын томоохон компани, төрийн байгууллагын 50 гаруй IT мэргэжилтнүүдэд Dell-ийн зах зээлд гаргадаг datacenter-ийн шийдлүүдийг танилцуусан юм.

Бүтээлч байдлаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? оюутан залууст зориулсан төлбөргүй сургалт: Залуу хүн бүрт зорилго, мөрөөдөл бий. Харин түүндээ хүрэх замаа хэрхэн зөв тодорхойлж, өдөр тутамдаа зорилгодоо хүрэх алхмуудаа хийж байдаг. Харин хэн түүндээ хүрч чадах уу гэдэг нь тухайн хүний цагаа хэрхэн үр бүтээлтэй зөв зарцуулж байгаагаас маш ихээр хамаардаг. Иймд хүүхэд залуусыгаа хүссэн мөрөөдөл, тавьсан зорилгодоо хүрэхэд нь туслахаар энэхүү лекцийг үнэгүй зохион байгуулж байна.

“Experience the Artwork by Epson” өдөрлөг: Epson брэндийн 40 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээ нь байгууллагуудын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд, гэрэл зураг сонирхогчид болон мэргэжлийн гэрэл зурагчдад зориулан Epson брэндийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, технологийг ашиглан байгууллагын хэвлэх ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах олон боломжууд, проекторын шинэ боломжууд, сканнер, өргөн хэвлэлийн плоттер зэрэг бүтээгдэхүүнүүдийг Вертул галлерейдаа дэлгэн, танилцуулсан юм.

Dell Blueprint for Virtualization and VDI сургалт: Байгууллагын IT мэргэжилтнүүдэд зориулсан Dell-ийн виртуалчлалын загварыг танилцуулах сургалт уулзалт 2015 оны 12 сарын 9-нд болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Монголын төрийн болон хувийн байгууллагын 50 гаруй мэргэжилтнүүд оролцсон ба Dell-ийн Азийн бүсийн Энтерпрайс шийдэл хариуцсан мэргэжилтнүүд ирж, танилцуулга хийсэн юм.

Амьд аялгуу эргэн ирлээ/Пянз тоглуулагчийн нээлт/: Урлаг соёлын олон эрхэм цугласан нь тэдний сонирхлыг нэгтгэсэн пянз тоглуулагчны дэлгүүрийн нээлт болсон явдал юм. Хөгжмийн ертөнцийн бичлэгийн формат дахь хувьсал өөрчлөлтийн үед хамгийн тогтвортой байж, одоо ч үнэ цэнээ алдаагүйгээр барахгүй улам дэлгэрч сэргэж байгаа төрөл бол яах аргагүй пянз бичлэг. Энэ нь дуугаралтын хувьд хамгийн үнэн зөв цэвэр гаргалгаа болох аналоги төрөлтэй нь шууд хамааралтай. Хадгалалтын хувьд ч нөхцлийг нь зөв хангавал 100-аас ч дээш жил хадгалж болох нь батлагдсан байдаг.

Ирж буй 2016 онд Хэрэглэгчид та бүхнийхээ ажлыг хөнгөвчлөх, гэрт тань аз жаргал бэлэглэх шинэ шинэ технологийн бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулахаар бид ажиллаж байна. 2016 оны турш бидэндтэй хамтдаа байна гэдэгт найдаж байна. Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Хэрэглэгчидээ хүндэтгэсэн,

PC mall

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж