Их мастер Б.Гүндаваа дэд байрт орлоо

Хуучирсан мэдээ: 2015.12.31-нд нийтлэгдсэн

Их мастер Б.Гүндаваа дэд байрт орлоо

Швейцарын Цюрих хотноо явагдсан 39 дэх удаагийн "Zurich Christmas Open 2015" тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд 105 шатарчин 7 өрөг тоглон дүнгээ гаргахад Шунхлай группын шатарчин, их мастер БГүндаваа 5,5 хожлоор 2-5 дугаар байранд орлоо. Тэрээр тоглолтын 6 дахь өрөгт Азербайжан улсын шатарч, супер их мастер А.Найдичид хожигдсон ч чансаагаа 9 пунктээр ахиуллаа. Б.Гүндаваа өнгөрч буй 2015 онд Улаанбаатар хотноо явагдсан "Mongolian open" болон "Малта-2015" тэмцээнүүдэд түрүүлж, Италийн Сицил хотод явагдсан олон улсын шатрын тэмцээнд 3 дугаар байруудыг эзэлжээ.

Монголын шатарчдын чансааг тэргүүлж байгаа амжилтуудаараа Б.Гүндаваа 2015 оны Монголын шилдэг шатарчны эзэн болсон билээ.

Б.МӨНХБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж