Хоолны хордлогот халдвараас сэргийлье

2016 оны 1 сарын 1

Нийт иргэддээ хоолны хордлогот халдвараас сэрэмжлүүлж, дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

Хоол хүнсийг худалдаж авахдаа зөв сонголт хийх:

  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах

  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх

  • Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх

  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:

  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх

  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх

  • Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх  зөв дадал эзэмших

  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах

  • Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх

  • Усыг буцалгаж хэрэглэх

  • Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах

  • Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших

Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах,  ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна