Хачирхалтай дээд амжилтууд

2016 оны 1 сарын 1

Гиннессийн дээд амжилтын ном нь хуудас бүрээрээ бидний гайхлыг төрүүлдэг. Гэхдээ гайхалтай “хамгийн хамгийн” хачирхалтай ололт амжилтууд бүртгэгдсэн нь цөөнгүй. Шинэ оны эхний өдөр дэлхий нийтэд тохиосон хачирхалтай амжилтуудыг эргэн санацгаая.

 

Фото: Reuters

Хятадын Жинан хотын спортын төвд нэгэн зэрэг 1000 эмэгтэйчүүд гоо сайхны нүүрний иллэг хийлгэн дээд амжилтын номд “хамгийн олон хүн оролцсон гоо сайхны засал” нэрээр бүртгэгджээ.

 

Фото: Reuters

Хятадын бас нэг хачирхалтай амжилт. Жилинь мужийн оршин суугч Жин Сонгао цасан дотор хувцасгүйгээр 46 минут долоон секунд суухдаа хоол идэж, лонх шар айраг уужээ.

 

Фото: Fabrizio Bensch / Reuters

Немецийн дизайнер Диди Сенфт, мөн Эль Диабло нэрээр алдартай нэгэн эр 2014 оны Хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан бүтээсэн унадаг дугуйгаар аялж яваа нь. Сенфтийн энэ бүтээл Гиннессийн номд  дэлхийн хамгийн том унадаг дугуй гэж бүртгэгдэв.

 

Фото: Reuters

2012 онд хятад зөгийчин Ши Пин биедээ суулгасан зөгийний тоогоор дээд амжилт тогтоожээ. Нийтдээ 33,1 кг-ын жинтэй 331 мянган зөгий түүний бие дээр суужээ.

 

Фото: Reuters

Америкийн Брайан Спотс гэх нэгэн залуу зэрэг 439 түүхий өндгийг босгон тогтоож чаджээ.

 

Фото: Navesh Chitrakar / Reuters

Балбын оршин суугч Танешвар Гурагай сагсан бөмбөгийн бөмбөгийг шүдэндээ зуусан сойз дээр  22,41 секундын турш эргүүлэв.

 

Фото: Adrees Latif / Reuters

Японы дизайнер Казужиро Ватанабе хамгийн урт могавка үсний эзэн. Энэ өвөрмөц засалттай үсний урт  113 сантиметр аж.

 

Фото: Niklas Hallen / Shutterstock / REX

Гиннессийн дээд амжилтын номд багтсан  Хар Паркаш гэдэг энэ энэтхэг хүн  200 улсын төрийн далбааны шивээстэйгээрээ алдаршжээ. Зөвхөн нүүрэндээ л гэхэд  49 улсын далбаа шивүүлжээ.

 

Фото: Pichi Chuang / Reuters

Тайванийн эмэгтэйчүүд, нийт 1213 хүн нүүрэндээ маск тавиулан 10 минутыг өнгөрөөн бас нэг гоо сайхны дээд амжилт тогтоов.

 

Фото: Tim Wimborne / Reuters

Жек Тсонис, и Линдси Моррисон хоёр нэг хоног орчим гар барьсан дээд амжилтыг 2009 онд тогтоосон юм. Тэгвэл Балбын хоёр иргэн 42 цаг гаруй гар барилцан өмнөх амжилтыг 2011 онд эвджээ.

 

Фото: UPI Photo / East News

Лондоны нэгэн цөөрмийн ёроолд хамгийн олон хүн оройн зоог барьсан амжилт 2007 онд тогтооджээ.

 

Фото: Eduardo Munoz / Reuters

2013 онд  Нью-Йорк хотын Twerkers  гэх бүжгийн хамтлаг хамгийн олон хүнтэй тверкинг бүжгийн дээд амжилтыг тогтоосон байсныг  Шинэ Орлеаны Big Freedia хамтлагийн 406 бүжигчид эвдэж чаджээ.

 

Фото: Photoshot / East News

Эдд Чайнын жолоодсон хамгийн хурдан жорлонгийн тосгуурыг Лондонд 2011 онд харжээ. Уг сантехникийн хэрэгсэл  цагийн 68 км хурдтай  давхиж байв.

 

Фото: Enrique Castro-Mendivil / Reuters

76 настай Пэдди Жонс сальса бүжгийн хамгийн ахмад бүжигчин юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна