Ким Кардашьян өөрийн эмозийг бүтээв

2016 оны 1 сарын 1

Усны цагаан хувцастай алдартай селфи, Married хүрэм, Канье Уэстийн цуглуулгын кроссын гүйлтийн Yeezy шаахай, adidas, уруул, хөх, өгзөг зэргээрээ Keeping Up With The Kardashians реалити-шоугийн од Ким Кардашьян өөрийн эмозийг бүтээжээ.

Ким Кардашьяны (Kim Kardashian) аккаунт өнөөдөр инстаграмд хамгийн алдартнуудын нэг. Саяхан түүний дагагчдын  тоо 55 сая гэсэн босгыг алхжээ. Энэ  үйл явдалд зориулан өөрийн эмозийг (эмози гэдэг нь  сүлжээний дамжуулалтад хэрэглэгддэг бэлгэдэл, тэмдэг юм. Анхны эмозийг япон дизайнч 1997 онд зохиожээ) оруулсан Kimoji хавстралтаа Зул сарын баярын өмнөхөн гаргасан байна.

«Кимодзи» гэж нэрлэгдсэн эмозийн ихэнхийг Кимын биеийн алдартай хэсгүүдээр бүтээсэн байлаа. Мөн тэнд жирэмсэн Кардашьяны биеийн силуэт зураг ч оржээ.

Нөхрийнх нь бүтээсэн Kanye West X Adidas  гэх анхын загварын цуглуулгаас ч тэнд оруулсан байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна