Шинэ он хамгийн түрүүн хаана зочилдог вэ?

2016 оны 1 сарын 1

 

 

Дэлхийд шинэ оныг хамгийн түрүүнд Тувалу улс угтлаа. Тувалу 1586 онд нээгдсэн Номхон далайн арал юм. Одоо Британийн нэгдсэн вант улсын хамтын нөхөрлөлийн  гишүүн. Мөн НҮБ-ын гишүүн тусгаар тогтносон улс юм. Тус улстай  зэрэгцэн Номхон далайн арлын орнууд, Маршлын арлууд, Тонго, Нувару зэрэг улс шинэ оноо бусдаас түрүүлж угтав.

 

 

Сиднейд шинэ жил иржээ


Шинэ он Австрали тив болон  Соломаны арлууд, Шинэ Каледони, Ванату Мирконезид нэгэн зэрэг иржээ.  Тэдний халааг Зүүн өмнөд Азийн орнууд, Япон залган авлаа. Дараа нь Монгол, Хятад, Төв Ази, Дундад  Азийн орнууд 2016 оныг угтав.

 

Ханой хотын шинэ жилийн зах дээр

 

Индонезийн Самаранг хот

 

Багдад, Ирак

 

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун шинэ оны эхний өдөр ард  түмэндээ хандаж үг хэллээ. Хоёр Солонгосыг нэгтгэх  үйлст  ирж буй он онцгой байна гэдгийг тэр хэлжээ.

 

Сингапур, Санта-Клаус усан санд буун ирж байгаа нь

 

Орост шинэ оныг хамгийн түрүүнд Петропавловск-Камчатский, Анадырь угтлаа.

 

Владивостокийн шинэ жил.

 

Цагийн 11 бүсийг дамжин шинэ он Оросын  нутагт ирдэг. Москвад шинэ оныг угтаж байхад Бахрейн, Белорусь, Жибути, Иордани, Ирак, Йемен, Катар, Кени, Кувейт, Мадагаскар, Саудын Араб, Сомали, Судан, Танзани, Уганда, Эритрей, Этиоп, Коморын аралд 2016 зэрэгцэн очив. Хүн бүрийн хүчин зүтгэлээс улс орны  амжилт хамаарна гэдгийг Путин шинэ оны мэндчилгээндээ онцоллоо. ОХУ-д хамгийн сүүлд Калининград хот шинэ онтойгоо золгосон байна.

 

Мөн  Болгар, Ботсван, Бурунди, Грек, Египт, Израиль, Замби, Зимбабве, Кипр, Латви, Лесото, Ливан, Ливи, Литва, Малави, Мозамбик, Молдав, Намиби, Палестин, Руанда, Румын, Свазиленд, Сири, Турк, Украин, Финлянд, Эстон, ӨАБНУ шинэ жилийг хамтдаа угтав.

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар шинэ оноо угтаад долоон цаг өнгөрсний дараа 2016 он Австри, Албани, Алжир, Ангол, Андорра, Бельги, Бенин, Босни ба Герцеговина, Ватикан, Габон, Германи, Гибралтар (Их Британи), Дани, Испани, Итали, Камерун, Конго, Ливи, Лихтенштейн, Люксембург, Македони, Мальта, Монако, Нигер, Нигери, Нидерланд, Норвеги, Польш, Португали, Сан-Марино, Серби, Словак, Словени, Тунис, Франц, Хорват, Унгар, Чад, Черногор, Чех, Швейцари, Швед, Экваторын Гвиней зэрэг орнуудад айлчилжээ.

 

Швейцарийн Базель хот

 

Хорватын Санта-Клаус

 

Гамбург шинэ оноо угтаж байна

 

Бобе-Верде, Азорын арлуудын дараа шинэ он Америк тивд ирлээ.

 

 

Шинэ оны бэлгэдлийн бөмбөрцгийг асаах ёслолд Нью-Йоркийн нэг сая оршин суугчид оролцов. Рио-де-Женейрогийн  эрэгт  хэдэн арван мянган бразиличууд шинэ онтойгоо золголоо. Аргентин, Парагвай, Суринам, Францын Гвиана, Чили, Латин Америкийн орнууд ч 2016 оноо хожуухан угтлаа.

 

Аргентины Буэнос-Айраст

 

Төв ба Хойд Америкийн орнуудын шинэ оны баярын дараа 2016 он Америкийн Самоа ба арлын Ниуэ улсад очсоноор  дэлхий тэр чигтээ 2016 ондоо шилжлээ.

 

Аляскт ажлаа амжуулахаар яарч яваа мистер Санта-Клаус, миссис Клаус

 

Шинэ оны мэндийг уншигч та нартаа дахин хүргэе!

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна