НҮБ тогтвортой хөгжлийн зорилгоо биелүүлнэ

2016 оны 1 сарын 1

 

Айлчлан ирж буй 2016 он НҮБ-ын хувьд 2030 хүртэл төлөвлөсөн  даяарчлалын тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэх ажлын албан ёсны эхлэл болж байгаа юм.

 

Өнгөрсөн оны  НҮБ-ын саммитаар баталсан төлөвлөгөө нь тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэх зорилготой. Түүний нэг нь ядуурал, өлсгөлөнг бүрмөсөн устгах явдал юм.

 

НҮБ-ын мэдээгээр өнөөдөр дэлхийн 1,2 тэрбум хүн ядуурлын доод төвшинд амьдарч байна.  Тэдний ихэнх нь Өмнөд Ази, Африкийн Сахарын цөлөөс урагш  бүс нутагт амьдардаг. 1990 оноос хойш ядуусын тоог хоёр дахин буулгаж чадсан ч хөгжиж байгаа орнуудад хүртэл өдрийн 1,25 доллараар таван хүний нэг нь амьдарч байгаа юм. Өлсгөлөнгийн байдалд байгаа хүмүүсийн тоо 805 сая  гэж тоологджээ.

 

НҮБ-ын шинэ төлөвлөгөөгөөр улс орнуудаас хөдөө аж ахуйн  тогтвортой хөгжлийг явуулах, жендерийн тэгш эрхийг хангах, эрүүл амьдралын дэглэмийг дэмжихийг шаардаж байгаа. Мөн дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх нь энэ зорилтыг биелүүлэх чухал нөхцлийн нэг юм.

 

Хүн төрлөхтөнд ядуурлыг устгах, дэлхийн экологийн  буцашгүй  сөрөг үр дагаврыг арилгах  сүүлийн боломж ирж буйг, Тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чухал зорилт тулгараад байгааг НҮБ сануулан  ажилдаа шуурхайлан орохыг уриалжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна