Казахстан улс Евроазийн эдийн засгийн холбоог удирдана

2016 оны 1 сарын 1

Фото: Дмитрий Астахов / РИА Новости

 

Казахстан улс нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Евроазийн эдийн засгийн холбооны  (ЕАЭЗХ) удирдах байгууллагыг даргалах боллоо. Евроазийн эдийн засгийн комиссын дарга (ЕЭЗК) Виктор Христенко удирдлагыг солих шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд гаргасан юм гэж «Казинформ» агентлаг дамжуулав. Холбоог даргалах үүргийг Казахстан бүтэн жил ЕАЭЗХ-г даргалсан Беларусаас сэлгэн авч байгаа юм. Христенкогийн хэлснээр, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Евроазийн эдийн засгийн дээд зөвлөлийг даргалах ажээ. Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс  Евроазийн эдийн засгийн комиссын бүрэлдэхүүн өөрчлөгдөх ажээ.

 

Евроазийн эдийн засгийн холбоо нь олон улсын байгууллага бөгөөд түүнийг үүсгэн байгуулсан  гэрээр Астана хотод 2014 оны тавдугаар сарын 29-нд байгуулжээ. Гэрээ нь 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон ба тус байгууллагад Орос, Белорусь, Казахстан, Армен, Киргиз улсууд багтдаг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна