ОХУ Туркт визгүй зорчих дэглэмээ зогсоов

2016 оны 1 сарын 1

Фото: Виталий Аньков / РИА Новости

 

Шинэ оны  эхний өдрөөс Турктай визгүй зорчих журмаа  зогсоосон ОХУ-ын засгийн газрын тогтоол  хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.  “Энэ нь манай иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой. Мөн  Туркаар дамжин исламын дайчид зорчих болсон” хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ. Харин Анкара Москвагийн шийдвэрийн хариу болгон оросуудад визгүй зорчих журамдаа өөрчлөлт оруулахгүй гэж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр мэдэгдсэн юм. Хоёр орны иргэд улс хоорондоо визгүй зорчих гэрээг 2010 онд байгуулж,  2011 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна.

 

Хоёр орны харилцаа нь Оросын Су-24 онгоцыг Туркийн сөнөөгч онгоц сөнөөсний дараа эрс муудсан билээ. Орос түүний хариуд нь эдийн засгийн ба хүмүүнлэгийн салбарт цуврал хориг арга хэмжээг Туркт тавьсан билээ. Мөн нэгдүгээр сарын 1-нээс Украины хүнсний бүтээгдэхүүнд тавьсан Оросын хориг арга хэмжээ хүчин төгөлдөр болж буй ажээ.

 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна