Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

2016 оны 1 сарын 2

Өнөөдөр зарим газраар цас орж, 1,3-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2016 оны 1 дүгээр сарын 2-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  

   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр   17-22 градус,  Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 11-16 градус хүйтэн, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтэрч 14-16 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 2016 оны 1 дүгээр сарын 3-наас 1 дүгээр сарын 07-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:    

 3-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, 4-5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3, 4-нд Алтайн уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор,  Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна