"Металл" брюкин өмдийг сонгож болно

2016 оны 1 сарын 2

Дизайнеруудын бэлтгэсэн хавар-зуны хувцасны үзүүлбэр дээрээ бидний хувцсанд мөнгө дутаад байсан гэдэгтэй санал нэг  харагдсан юм.

“Энэ хавар цэцэгс моодонд орж, өвөлд нь үслэг эдлэл давамгайлна” гэх зарим хандлага тэр болгон тодорхойгүй байлаа. Хэрэв дизайнерууд нэгэн үе сансраар бүгд өвчилсөн байсан жараад онуудыг ирэх зун дурсан санахыг зөвлөөгүй бол тугалган цаасыг санагдуулах “металл” мөнгөлөг өнгийн өмдөөр гангарах санаа төрөхгүй байсан биз. Тэд энэ санаандаа санал нэгтэй байсан нь оны сүүлчийн  үзүүлбэрүүд дээр тод  харагдсан.

Сонголт маш өргөн. Тухайлбал, Loewe ордон хоёр нутагтны арьсны төрхийн хээтэй мөнгөлөг материалыг санал болгосон бол Isabel Marant, Lacoste, Courrèges компаниуд толигор мөнгийг, Haider Ackermann, Carven булингартай мөнгөлөг өнгийн материалыг санал болгожээ. Гэхдээ эдгээр хувцасыг өмсөх нь размер томруулан харагдуулдаг гэдгийг мартаж болохгүй байх.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна