Иран пуужингийн хөтөлбөрөө өргөжүүлнэ

2016 оны 1 сарын 2

 

АНУ-ын зүгээс Ираны пуужингийн хөтөлбөртэй холбоотойгоор хориг арга хэмжээг авч байгаа мэдээ гарсны дараа Ираны ерөнхийлөгч Хасан Роухани пуужингийн хөтөлбөрөө  өргөжүүлэхийг Батлан хамгаалах яамдаа анхааруулсан тухай Ираны IRNA агентлаг мэдээлэв.

 

“АНУ-ын засгийн газар хууль бусаар хэрэгт хутгалдан оролцох  бодлогыг явуулж байгаа нь илт байгаа учраас Зэвсэгт хүчин хурдан шуурхай, мэдэгдэхүйцээр пуужингийн чадварыг нэмэгдүүлэх ёстой” хэмээн Роухани Батлан хамгаалахын сайдад явуулсан захидалдаа өгүүлжээ.

 

Ираны баллистик пуужин бүтээх хөтөлбөртэй холбоотой компаниудын эсрэг хориг арга хэмжээг АНУ авна гэсэн мэдээлэл өмнө нь Wall Street Journal сонинд гарсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна