Оргилуун дарсны худалдаа дээд амжилт тогтоолоо

2016 оны 1 сарын 2

 

Оргилуун дарсны жилийн худалдааны дүнгээр худалдаа нь 4,4 хувиар нэмэгдэн 4,7 тэрбум евро болсон тухай Reuters агентлаг мэдээллээ.

Өнгөрсөн оны оргилуун дарсны худалдаа 2007 оны үзүүлэлтээс даван дээд амжилтыг харуулж байсан бөгөөд 4,56 тэрбумын арилжаатай байсан аж.

2014 онтой харьцуулахад оргилуун дарсны наймаа 2-3 хувиар ихэссэн байна. Зах зээлд тэдний эрэлт тогтвортой байсан мөн валютын таатай ханш, дарсны эх орон Францад наймаа нь тогтворжсон зэргээс хамааран худалдаа нь нэмэгдсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна