Залуу уяачид “Уяачийн эрдэм”-ээс суралцаж байна

2016 оны 1 сарын 2

“Нүүдэлчдийн дуу хоолой” Төрийн бус байгууллага, “Уяачийн эрдэм” фэйсбүүкийн хуудас хамтран залуу уяачдын дунд энэ оны анхны сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. "Уяачийн эрдэм" морь уях арга барилаас суралцах сургалт Төр захиргааны үйлчилгээний "Элит" төвийн хурлын танхимд өнөөдөр, маргааш болж байна. Энэ удаагийн сургалтад Улаанбаатар хот болон орон нутгийн 71 уяач хамрагджээ. Тодруулбал, орон нутгаас Завхан, Ховд, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Дорнод, Орхон, Хэнтий, Төв аймгийн уяачид хүрэлцэн ирсэн байна.

Энэхүү сургалтад Монгол Улсын тод манлай уяач, Д.Онон морь уях уяаны талаар өөрийн олон жилийн туршлага үнэт зөвлөгөөг залуу үедээ сургамж болгон үлдээж, мэдлэг туршлагаасаа хуваалцаж буй.

Залуу уяачид ийнхүү Хурдан морь шинжих бүтцийн талаар суралцаж, сургалтад хамрагдаж эхэллээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна