Шинэ жилийн шөнө 804 машиныг шатаажээ

Хуучирсан мэдээ: 2016.01.02-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн шөнө 804 машиныг шатаажээ

 

Фото: Michel Euler / AP

Францад шинэ жилийн шөнө 804 машин шатаасан нь өмнөх жилийн сүүлчийн шөнө шатаасан машинуудаас 14,5 хувиар буурчээ. Эдгээр тоог тус орны Дотоод хэргийн сайд Бернар Казнев нэгдүгээр сарын 1-нд гарган хэлснийг BFM TV мэдээллээ.

 

Хүчнийхэн шинэ жилийн шөнө 622 хүнийг барин саатуулсан бөгөөд энэ шөнө хууль хяналтын байгууллагын 100000 ажилтнууд жижүүрлэсэн байна.

 

Парис ба түүний дагуул хотуудад арваннэгдүгээр сарын 13-нд хийгдсэн цуврал трерорист үйл ажиллагааны дараа аюулгүй байдлын хүч нэмэгдүүлсэн арга хэмжээг авсан байгаа билээ. Энэхүү цуврал трерористийн үеэр нийтдээ 130 хүн амиа алдсан бөгөөд үүний хариуцлагыг олон орнуудад хориотой “Исламын улс бүлгийнхэн авсан.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж