Ванга зөнч 2016 оны талаар юу гэж хэлэв

2016 оны 1 сарын 2

"Исламын Улсын" энэ жил нэвтрэх, Европын мөхлийн талаар Ванга урьдчилан хэлсэн байжээ

Фото: РИА Новости

 

Болгарын зөнч Ванга бүх нийтийн дулаарал болно гэдгийг 1950 онд урьдчилан хэлж байлаа. Түүнээс хойш 50 жил өнгөрсний дараа л эрдэмтэд агаарын хэмийн халалт нь дэлхийд ямар гай авчрахыг хэлж эхэлсэн юм. Зөнч эмэгтэй “агуу их мусульманы дайны” тухай ярьж байжээ. Одоо тэр нь үнэн мэт. Өдрөөс өдөрт “Исламын улс” хэт даврагчдын бүлгийн аюул нэмэгдсээр байна.

 

Одоо хүмүүс Вангагийн зөнч гэдэгт итгээд тэрээр 2016 оны талаар юу хэлснийг үзэж байна. Тэрбээр хэт даврагч исламчуудын оролцож байгаа сөргөлдөөн Ойрхи Дорнодоос даван гарна гэжээ. Түүний үгэнд итгэх юм бол 2043 онд алан хядагчид өөрсдийн даяарчлалын улсыг байгуулах бөгөөд төв нь Ром хот байх гэнэ. Жилийн дараа нь Европ гэгч байгаагаараа үлдэхгүй болох ажээ.

 

The Daily Star сонинд өгүүлснээр, Ванга исламчуудын бэхжиж эхлэх оныг 2010 он гэж хэлж байсан байна. Яг тэр онд л Арабын хувьсгал эхэлсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна