Д.Номин-Эрдэнэ дэлхийн чансааны гуравт бичигдлээ

2016 оны 1 сарын 2

Олон улсын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтад Д.Номин-Эрдэнэ дэлхийн охидын чансаанд III-т бичигдлээ

Олон Улсын шатрын холбооноос 2016 оны эхний сарын рейтингийн жагсаалтыг гаргалаа. Шилдэг 10 шатарчны дунджаар байр эзлүүлэхэд манай улс 172 улсаас 57 дугаар байрт жагсчээ. Энэ жагсаалтыг ОХУ тэргүүлж, БНХАУ, Украин удаалав.

Монголын шатарчдын рейтингийн жагсаалтыг их мастер Б.Гүндаваа (2507, "Шунхлай") тэргүүлсэн бол залуу олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ (2468) удаалав. Дэлхийн эмэгтэй шатарчдыг БНХАУ-ын Хоу Ифань(2673), Энэтхэгийн Конеру Хампи нар тэргүүлсэн бол Д.Номин-Эрдэнэ 28, Б.Мөнгөнтуул 42-т бичигджээ.

Мөн дэлхийн охидын чансаанд Д.Номин-Эрдэнэ гуравт бичигдлээ.

Чансааг: https://ratings.fide.com

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна