Украин Оросын хүнсний импортыг хориглоно

2016 оны 1 сарын 3

 

ОХУ энэ нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Украины хүнсний импортод хориг тавьсны адил хариу арга хэмжээг Киевийн засгийн газар авахаар зэхжээ. Украины засгийн газрын цахим хуудсанд мэдээлснээр нэгдүгээр сарын 10-аас эхлэн ОХУ-аас импортоор оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүнд хориг тавих ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна. Хоригт мах, загас, хүнсний ногоо, жимс, сүүн бүтээгдэхүүн зэрэг багтаж байгаа аж.

 

Украин Европын холбооны чөлөөт худалдааны гэрээнд нэгдсэнээр хөрш ОХУ-ын зах зээлийг алдаж байна. ОХУ нь дотоодын зах зээлээ хамгаалахын тулд Украинтай чөлөөт худалдааны бүсээ хааж, хүнсний бүтээгдэхүүний импортод хориг тавиад байгаа юм.

 

Украин Европын холбоонд нэгдэх болсноос үүдэн ОХУ-аас байгалийн хий авахад хүртэл үнэ нь нэмэгдэж, хоёр орны харилцаанд олон асуудал үүсээд байна. Тухайлбал, өнгөрсөн намар ОХУ болон Украин улсын хооронд агаарын тээврийг хориглож байв.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна