ЗГ-ын хуралдаантай

2016 оны 1 сарын 3

Засгийн газар шинэ оны анхны хуралдаанаа маргааш 16.00 цагт эхлүүлэхээр төлөвлөж, нийт 13 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. Эдгээр асуудлуудад Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ тогтоох тухай асуудал багтаж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн баталснаар оюутнууд энэ төрлийн даатгалын шимтгэлийг өөрсдөө төлөхөөр болсон. Мөн иргэд өөрсдөө эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломж нээгдсэн. Уг хууль энэ оноос эхлэн хэрэгжиж буй. Тиймээс шинээр хэрэгжиж эхэлсэн хуультай холбогдох зарим асуудлыг Засгийн газар шинэ оны эхний хуралдаанаараа хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мөн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцүүлэх аж. Энэ нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай юм байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс тодруулж уншина уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

Хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр батлах тухай

Ц.ОЮУНБААТАР

2

"Дэлхийн монголчууд" хөтөлбөр батлах тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

3

“Монгол Улсын гадаад сурталчилгаа"-ны хөтөлбөр батлах тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

4

Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай* 

С.БАЯРЦОГТ

Л.ПҮРЭВСҮРЭН

5

Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын санаачлан боловсруулсан Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

6

Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай (Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ХАА-н үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тухай)

Д.ЭРДЭНЭБАТ

7

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, журам батлах тухай (Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах журам, Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам)

З.БАЯНСЭЛЭНГЭ

8

Гарын үсэг зурах эрх олгох тухай (Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол Улсад буцаан олгохтой холбоотой асуудал)

Л.ГАНТӨМӨР

9

Боловсролын салбарт хамтран ажиллах тухай (Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар)

Л.ГАНТӨМӨР

10

Хэлэлцээр батлах тухай (Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр)

Ц.ЦОЛМОН

11

Хүний хөгжлийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл*

М.ЭНХСАЙХАН

12

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоох тухай

С.ЭРДЭНЭ

13

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

 Танилцуулах асуудал

14

Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний тухай

Ц.ОЮУНБААТАР

15

Монгол Улсын Шадар сайд ШХАБ-ын хуралд оролцсон дүнгийн тухай

Ц.ОЮУНБААТАР

16

Засгийн газрын хуралдааны нэгдсэн мэдээллийн тухай*

С.БАЯРЦОГТ

17

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

Н.БАТЦЭРЭГ

18

Эрчим хүчний салбарын 2015 оны үйл ажиллагааны тайлангийн тухай*

Д.ЗОРИГТ

Г.ХОРОЛ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна