Путины зурагтай хуанли эрэлттэй байв

2016 оны 1 сарын 3

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зураг бүхий 2016 оны хуанли өнгөрсөн өдрүүдэд хамгийн эрэлттэй байжээ. Оросын “Звезды и советы” сониноос ерөнхийлөгч Владимир Путины зурагтай хуанлийг 200 мянган хувь хэвлэн гаргасан аж.

Владимир Путины чээж нүцгэн загасчилж, сүмд лаа асааж, цэргийн дүрэмт хувцастай гэх мэт зурагтай хуанли маш хурдан зарагдаж дууссан байна. Хуанлид Владимир Путины зургийн хамт түүний хэлсэн эшлэлүүд нийтлэгджээ.

Олон улсын мэдээллийн сайт “CNN” Москва хотын сонин борлуулах газарт үлдсэн ганц хуанлийг авснаа ийнхүү зургийг нь нийтэлсэн байна.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна