Хоёр настай дүрвэгч хүү живжээ

2016 оны 1 сарын 3

 

Грекийн Агатонисион арлын эрэгт дүрвэгсдийн жижиг завь хад мөргөж живснээс хоёр настай хүү амь үрэгджээ. Энэ нь 2016 оны анхны дүрвэгсдийн осол бөгөөд хоёр настай бяцхан хүү эхний хохирогч боллоо. Хохирогч хүүгийн цогцсыг загасчид уснаас татаж гаргажээ.

 

Эгейн тэнгист осолдсон 39 дүрвэгчийг Грекийн эргийн харуулынхан аварч, 10 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Туркээс өнгөрсөн долоо хоногт тэнгист гарсан жижиг завь хүчтэй салхины улмаас өчигдөр /I.2/ хад мөргөж осолдсон аж.

 

Өнгөрсөн 2015 онд Грекээр дамжин Европт сая гаруй дүрвэгч хөл тавьсан юм. Дүрвэгсдийн олонх нь Сири, Афганистан, Иракийн хүчирхийлэл, дайнаас дайжсан иргэд аж. Түүнчлэн Европыг хүрэх замдаа 3600 гаруй хүн амь үрэгджээ.

 

Өмнө нь өнгөрсөн оны есдүгээр сард гурван настай сири хүүгийн цогцос Туркийн эрэгт давалгаанд туугдан гарч ирсэн байсан юм. Гурван настай Аялан хүүгийн зураг цахим ертөнцөөр тарснаар дэлхий нийтийг цочроож, дүрвэгсдийн хямралын бэлэгдэл болсон билээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна